Өмнөд Солонгос америкийн цөмийн тогтоон барих хэрэгслийн хамгаалалд хэвээр байх болно гэж АНУ тус улсад батлан илэрхийлсэн тухай өмнөд солонгосын ХМХ-үүд дипломат эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав.

Ерөнхийлөгч Обама цөмийн зэвсгийг хорогдуулах санал тавьсан ч АНУ Өмнөд Солонгосыг « цөмийн шүхрээрээ» цаашид хамгаалахаа батлав. Барак Обама Берлинд үг хэлэхдээ цөмийн зэвсгээ гуравны нэгээр хорогдуулахад бэлэн байгаагаа илэрхийлээд Орос улстай зохих хэлэлцээ хийнэ гэж мэдэгдсэн билээ.