Сирийн засгийн газрын цэрэг химийн зэвсэг хэрэглэсэн тухай АНУ ба өрнөдийн хэдэн улсаас авсан мэдээ баримт итгэлтэй биш гэж хараат бус шинжээчид үзэж байна гэж өнөөдөр «Вашингтон пост» сонинд бичжээ.

Барак Обамагийн засаг захиргаа сирийн эрх баригчдаас ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн тухай батлагдаагүй мэдээллийг үндэслэн сирийн самуун дэгдээгчдэд зэвсэг нийлүүлэхэд бэлэн байна гэж дипломат ажилтнууд ба шинжээчид үзэж байгааг сонины өгүүллэгт тэмдэглэжээ.

Өрнөдийн орнуудаас НҮБ-д шилжүүлсэн химийн зэвсэг хэрэглэсэн тухай эд мөрийн баримт гэгч нь хязгаарлагдмал шинжтэй гэж сонин онцлов. НҮБ-ын стандартын дагуу НҮБ-ын мэргэжилтнүүдийн л шууд авсан мэдээ баримтыг итгэлтэй хэмээн үздэг.

Гэсэн ч НҮБ-ын шинжээчид сирийн нутаг дэвсгэрт одоогоор ажиллаж чадахгүй байна. Сирийн самуун дэгдээгчид АНУ-аас нэмэлт тусламж авахад найдаж, химийн зэвсэг хэрэглэсэн мэт лавтай биш мэдээ баримтыг уламжласан бололтой гэж зарим шинжээч таамаглаж байна.