Өнөөдөр Бразилийн Ерөнхийлөгч Дилма Русеф олон нийтийн жагсааал улс оронд нь үргэлжилж байгаатай холбогдуулан засгийн газрын яаралтай зөвлөлгөөн хийлгэх тухай бразилийн ХМХ-үүд уламжлан мэдээллээ.

Өчигдөр Бразилийн ГХЯ-ны байшинг дайран нэвтрэхийг эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнд оролцогчид оролдсон явдал улс орны удирдлагыг айлгасан байна.

Цагдаагийн хүчин нулимс асгаруулах хий, эрзээнэн сум хэрэглэн жагсагчдыг яамны байшингаас арай хийж шахан зайлуулсан тухай бразилийн O Estadode Sao Paulo сонинд бичжээ. Урьд Дилма Русеф улс орныхоо байдлыг харгалзан Японд хийх айлчлалаа болиулсан байна.

ХМХ-үүдийн уламжласнаар өчигдөр бразилийн 80 хотын 1 сая гаруй оршин суугч гудамжуудад гараад амжиргааны нөхцлийг сайжруулах, нийгмийн баталгаа олгох, авилгалтай тэмцэхийг шаардав.

Сан-Паулод тэмцэл хөдөлгөөний үеэр машин жагсагчдын цувааг дайран мөргөсний уршгаар нэг хүн ам насаа алдав. Бразилийн томоохон хотуудын захиргааны нийтийн хөсгийн төлбөрийг нэмэгдүүлэх тухай шийдвэр олон нийтин эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх шалтгаан болжээ.