Японы Hitachi корпораци цахилгаан энергийн салбар дахь ШУТ-ийн хамтын ажиллагааны тухай гэрээнд «Оросын сүлжээ» компанитой хамт гарын үсэг зурсан тухай өнөөдөр японы үйлдвэр, худалдааны хэвлэл «Никкэй» сонин мэдээллээ.

Эдгээр хоёр компани Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн форумын хүрээнд энэ асуудлаар тохиролцсон байна. Гэрээнд заасан ёсоор тэдгээр нь оросын хэдэн бүс нутаг, тухайлбал Буриадын цахилгаан техникийн дэд бүтцийг шинэтгэх хүрээнд хамтран ажиллана.

Түүнчлэн энергийн өнөөгийн сүлжээний ажилд дүн шинжилгээ хамтран хийж, хуучирсан тоног төхөөрөмжийг шинээр солихоор төлөвлөж байна.