Санкт-Петербург хотод Олон улсын эдийн засгийн форум ажлаа үргэлжлүүлсээр байна. Төрийн тэргүүн нар болон дэлхийн томоохон корпорацуудын удирдагчид түүнд оролцож байна. Форумын ажлын 2 дахь өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин «Эдийн засгийн тогтвортой өсөлтийн олон улсын асуудлууд» бүгд хуралдаан дээр үг хэлнэ. Тэрээр дэлхийн эдийн засгийн тулгамдсан асуудлууд болон Орос улс «Хориийн бүлгийг» даргалах үеэр шийдвэрлэх асуудлууд ба улс орны удирдлагаас оросын эдийн засгийн өсөлтийг улам давшингуй болгох, ажил хэргийн уур амьсгалыг сайжруулах зорилгоор гаргаж байгаа хүчин чармайлтыг хөндөж ярьна. Түүнчлэн ХБНГУ-ын канцлер Ангела Меркель үг хэлэх юм. 2013 оны «Дэлхийн энерги» олон улсын шагнал гардуулах ёслол чухал үйл явдлын нэг болно. Оросын Владимир Фортов, Японы Акиро Йосино нар энэ оны шагнал хүртэв. Оросын эдийн засагт гадаадаас хөрөнгө оруулах асуудал өчигдөр форумын гол сэдвийн нэг болсон. Владимир Путины хэлснээр сүүлийн хоёр жилд гаднаас оруулсан хөрөнгө хоёр дахин нэмэгдэж, 10 тэрбум долларт хүрсэн байна.