Хятадын PetroChina нефть хийн компани занарын хий дамжуулах анхны хоолой БНХАУ-д барьж эхлэсэн тухай өнөөдөр хятадын ХМХ-үүд мэдээллээ. Шинэ хийн хоолой 93 км урт юм. Хоолойг баруун-өмнөд Сычуань мужийн Чаннин хошуун дахь занарын хийн орд газраас хятадын баруун-өмнөд Юньнань мужид байгалийн хий дамжуулж байгаа илүү том хоолойд хүргэх юм. Шинэ хийн хоолой хоног дутам 4,5 сая шоо метр занарын хий дамжуулана.

2015 он гэхэд жилд 1 тэрбум шоо метр занарын хий олборлоно гэж үүний өмнө PetroChiha мэдэгдсэн билээ. Гэвч энэ төлөвлөгөөнд хэдэн бэрхшээл тулгарч, тухайлбал занарын хийн хайгуул, олборлолтын зарлага эрс нэмэгдсэн гэж хятадын мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Эдүгээ занарын хий Сычуань мужийн орд газарт туршилтын дэглэмээр олборлож байна.