Хятад, Орос улсууд хүмүүсийг худалдах хэрэг явдалтай хийх тэмцэлд хангалттай бус хүчин чармайлт гаргаж байна гэж өгүүлсэн АНУ-ын засгийн газрын илтгэлийг эдгээр хоёр улс шүүмжлэв. АНУ Хятадын талаар ор үндэсгүй дүгнэлт дангаар хийхээ болих ёстой гэж БНХАУ-ын ГХЯ-ны хатуу мэдэгдэлд тэмдэглэжээ. АНУ-ын илтгэл Москвад бас зэвүүцэл төрүүлэв. Илтгэл улс төрийн шалтгаантай гэж үзсэн юм.

Орос,Хятад улсууд хүмүүсийг худалдах хэрэг явдалтай тэмцэх хүрээнд улс орнуудад тавих наад захын шаардлагад ч нийцэхгүй байна гэж өчигдөр АНУ-ын Төрийн департаментээс нийтлүүлсэн жил дутмын илтгэлд мэдэгджээ. Төрийн департамент энэ талаар Орос,Хятад улсуудын рейтинг доошлуулж, Умард Солонгос, Сири улсуудынхтай адилхан болгов. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ийм рейтингтэй орнуудын эсрэг хориг арга хэмжээ авах эсэх асуудлыг 90 өдрийн дотор шийдвэрлэх юм.