Батлан хамгаалах түүний дотор ПДХ системийн хүчин зүйлийг харгалзаж л ОХУ,АНУ-ын СДЗ-ийг хорогдуулах тухай өгүүлж болно гэж өнөөдөр Петербургад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Москва нөлөөлж мэдэх бүх хүчин зүйлийг харгалзан стратегийн тогтвортой байдлын тухай өгүүлэхийг санаачилсан гэж ГХ-ийн сайд онцлов.

Орос улс СДЗ-ийг цаашид хорогдуулах асуудлаар АНУ-тай төдийгүй цөмийн зэвсэгтэй бусад улстай хэлэлцээ хийх хүсэлтэй байна гэж сайд тэмдэглэн хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн ярьсан дараачийн алхамууд цөмийн зэвсэгтэй өөр гүрэн улсуудынхтай тэнцэх түвшинд гаргах юм.

АНУ СДЗ-ий тухай шинэ Гэрээгээр тогтоосон хэмжээнээс стратегийн цөмийн зэвсгийг гуравны нэгээр хорогдуулахад бэлэн байна гэж өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв. 2016 онд АНУ цөмийн материалыг дэлхий даяар аюулгүй болгохын тулд хүчин чармайлтыг үргэлжлүүлэх зорилготой дээд хэмжээний уулзалтыг хүлээж авна гэж Обама мэдээллээ.