Москва, Вашингтон хоёр АНУ-ы тусгай албад хувийн мэдээ баримтуудыг сонирхон авсан асуудлыг хоёр талын холбоо харилцааны хүрээнд хэлэлцэнэ гэж Москвад ОХУ-ын ГХЯ-ны хүний эрхийн асуудлыг хариуцсан онц эрхт төлөөлөгч парламентын дээд танхимд үг хэлэхдээ мэдэгдэв.

Тусгаар улсуудын иргэд болон засгийн газруудыг хохироох америкийн хууль тогтоомжийг хэрэглэх гэсэн улс дамнасан ийнхүү оролдлогод анхаарал тавихгүй байж болохгүй гэж тэрээр хэллээ.

Америкийн тусгай албад Apple, Fasebook, Google, Microsoft зэргийг оролцуулан томоохон 9 интернет компанийн серверийг өөртдөө шууд хүртээлтэй болгосон тухай урьд «Вашингтон пост» сонин мэдээлжээ. Сонинд бичснээр тусгай албадын нууц хөтөлбөрийг PRISM гэж нэрлэсэн юм. Парламентын дээд танхим Microsoft,Google, Facebook компаниудын төлөөлөгчдийг мөн мэдээллийг тайлбарлуулахаар урив.