Вашингтонд айлчилж байгаа Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Чо Дэ Ён БНАСАУ-тай ямар ч хэлэлцээ хийж эхлэхтэй холбогдуулан урьдчилан илүү хатуу болзол тавихийн төлөө байна гэж өнөөдөр Ренхап агентлаг мэдээллээ. Тэрээр АНУ, Японы ажил нэгтнүүдтэй америкийн нийслэлд хийсэн уулзалтыг тайлбарлан хэлэхдээ Вашингтон,Пхеньян хоёрын өнгөрсөн оны 2-р сард уялдуулан зохицуулснаас илүү хатуу шаардлага БНАСАУ-д тавих хэрэгтэй гэж мэдэгдэв. Үнэн чанартаа Чо Дэ Ён хэлэлцээ хийж эхлэхийн өмнө цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэхээс бүрэн татгалзахыг БНАСАУ-аас шаардаж байна гэж өмнөд солонгосын ХМХ-үүд уламжлав.

Гэвч БНАСАУ нэг жилийн өмнө өөртөд нь тавьсан Йонбен дэх цөмийн барилга байгууламжийнхаа ажлыг зогсоох шаардлагыг биелүүлсэнгүй. Тэгэхийн оронд Пхеньян алсын тусгалын пуужингаа хөөргөв. Пхеньян өдөөн хатгах, түгшүүртэй байдлыг даамжруулах ажиллагаа хэдэн сарын турш явуулаад тактикаа сольж, Өмнөд Солонгостой хэлэлцээ хийхийг санаачласан тухай Ренхап агентлаг мэдээллээ. БНАСАУ яриа хэлэлцээ хийж эхлэхийн өмнө ямар ч болзол урьдчилан тавихгүй байхыг шаардав. Харин АНУ үүнийг эрс эсэргүүцэж байна.