АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Мартин Дэмпси нарын санал Цагаан ордонд хийсэн зөвлөлгөөний үеэр сирийн нутаг дэвсгэрт цохилт өгөх асуудлаар зөрсөн тухай өнөөдөр Bloomberg агентлаг мэдээлэв. Керри Сирийн засгийн газрын цэргийн нисэх хүчний баазуудыг бөмбөгдөхийн төлөө байна. Эдгээр баазыг сөрөг хүчний эсрэг химийн зэвсэг хэрэглэхэд ашиглаж байна гэж тэрээр үзсэн юм. АНУ-аас ийм алхам хийхээс сэрэмжлэхийг Дэмпси уриаллаа. Ийм цохилт тун аюлтай хийгээд цаашдаа сирийн Агаарын довтолгооноос хамгаалах барилга байгууламжуудыг бөмбөгдөхийг шаардах хор холбогдолтой болж мэднэ гэж Дэмпси үзэж байна.

Төрийн департамент дипломат ажилтнууд ба цэргийнхний зөвлөлгөөний тухай дэлгэрэнгүй мэдээлсэнгүй. «Ерөнхийлөгчэд шилдэг зөвлөмж өгч, бүх үйл ажиллагааны хэтийн төлөв, хор уршгийг хэлэлцэхээр зөвлөлгөөнийг зарлан хуралдуулсан гэж тусгай газрын төлөөлөгч Женнифер Псаки сэтгүүлчдэд мэдэгджээ.

Сирийн агаарын орон зайг хориотой бус болгох нь үр бүтээлгүй арга хэмжээ юм. Сирийн нутаг дэвсгэрт цохилт өгөх нь аюултай гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама үзэж байгаа тухай үүний өмнө мэдээлсэн билээ.