Хятадын сансар судлалын түүхэнд анх удаа тойрог замаас хүүхдүүдэд хичээл заасан тухай өнөөдөр Хятадын төв телевизээр мэдээллээ. «Шэньжоу-10» сансрын хөлгийн багийн гишүүн сансрын нисгэгч Ван Япин багшийн үүрэг гүйцэтгэв. Тэрээр бээжингийн цагаар 10 цаг 6 минут болж байхад Интернет дэглэмээр хичээл зааж эхэллээ. Хятадын 80 мянга гаруй сургуулийн 1 сая сурагч хичээлд хамрагджээ. Ван Япин дэлхийн татах хүч үгүй нөхцөлд хөдөлгөөний онцлог ямар байгаа тухай сурагчдад өгүүлэв.

«Шэньжоу-10» 6-р сарын 11-нд 15 өдрийн нислэг хийхээр дэлхий орчмын тойрог зам руу зүглэсэн юм. Нислэгийн төлөвлөгөөний дагуу эрдэм шинжилгээний цуврал туршилт хийж, тойрог замд 620 гаруй өдөр байгаа лабораторийн «Тяньгун-1» модультой сансрын хөлгийг гараар ба автомат дэглэмээр залгах сургууль хийнэ. «Тяньгун-1» бол хятадын ирээдүйн тойрог замын станцын загвар юм.