АНУ сирийн мөргөлдөөнийг хэлэлцээ хийх замаар зохицуулахын төлөө байна гэж өнөөдөр Ерөнхийлөгч Барак Обама Германы нийслэлд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. «Сири нэгдсэн ардчилсан энх амгалан байдалтай улс болоосой. Эдүгээ бид цуст ажиллагааг зогсоохыг эрмэлзэж байна» гэж Барак Обама хэллээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр одоо Сирид химийн зэвсэг хэрэглэхээс сэрэмжлэх нь зайлшгүй чухал юм.