Өнөөдөр БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд Жан Есуй, БНАСАУ-ын ГХ-ийн тэргүүн дэд сайд Ким Ге Гван нар «хоёр талын харилцааг хөгжүүлэх асуудал ба Солонгосын хойгийн байдлыг» авч үзэж хэлэлцсэн тухай Хятадын дипломат тусгай газрын төлөөлөгч Хуа Чуньин мэдээлэв.

Түүний хэлснээр талууд хоёр орны ГХЯ-дын хоорондын стратегийн яриа хэлэлцээний хүрээнд дээрх асуудлуудаар санал солилцсон байна. Түүнчлэн БНАСАУ-ын ГХ-ийн тэргүүн дэд сайд хятадын засгийн газрын солонгосын хойгийн асуудлыг хариуцсан онц эрхт төлөөлөгч У Дэвэйтэй хэлэлцээ хийсэн тухай Хуа Чуньин мэдээллээ.