«Байгал нуурыг хэвээр хадгалахад туслах сан» Байгал нуурт цутган орох Сэлэнгэ мөрний  сав газарт усан энергийн шинэ төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх аюулыг арилгахын тулд Монгол улстай шинэ хэлэлцээр боловсруулж байгуулах санал оросын засгийн газарт оруулав.

Тус сангийн дэд ерөнхийлөгч Баир Цыренов Улсын думд «Хил дамнасан усан байгууламжууд:оросын хууль тогтоомжийг боловсронгуй болгох явдал ба олон улсын хамтын ажиллагаа» парламентын сонсгол дээр илтгэл тавьж, Монголын усан энергийн төслүүд ба тэдгээрийн Сэлэнгэд үзүүлэх нөлөөнд экологи, эдийн засгийн иж бүрэн үнэлгээ өгөх нь зайлшгүй чухлыг мэдэгдэв.

Энэ мөрний  эх Монгол улсад байдаг. Монгол улсад ногдох сав газарт  томоохон хотууд оршдог. Монголын талаас авч хэрэглэж байгаа усны 93 хувь нь үйлдвэрлэлийн хэрэгцээг хангаж байна. 1995 оны Орос,Монголын хоорондын усны хэлэлцээр хил дамнасан голын ус хэрэглэх орчин цагийн практик ажиллагааг тусгахгүй байна.

«Монголын шинэ төсөл тухайлбал Сэлэнгэ мөрний  голдрилд Шүрэн УЦС барих болон «Орхон мөрний  усан цогцолбор» төсөл Буриад, Эрхүү муж болон Оросын үндэсний нөөц баялаг-Байгал нуурт гарцаагүй хор уршигтай болж мэднэ» гэж Баир Цыренов хэллээ. Хоёр талын нийтийн ашиг сонирхол болон усан байгууламжийн шудрага ашиглалтыг харгалзан Монгол улстай шинэ иж бүрэн хэлэлцээр байгуулахыг парламентын сонголтоос ОХУ-ын засгийн газар явуулсан зөвлөмж бичигт тэмдэглэжээ.