Дэлхийн хамгийн гүнзгий цэвэр устай нуурын эрэг дээр орших Байгалийн целлюлоз-цаасны комбинатыг удахгүй хаах тухай Ерөнхий сайд Дмитрий Медведев Эрхүүд «Нэгдсэн ОУ» намын идэвхтнүүдтэй уулзах үеэрээ мэдээлэв. Тэрээр аялал жуулчлалын эдийн засгийн онцгой бүсийг Байгал нуур орчимд эрчимтэй хөгжүүлэхийн төлөө байна. Медведевийн хэлснээр эдүгээ энэ бүс нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөг бэлтгэж байна. «Миний бодоход энэ зуны эцэс гэхэд төлөвлөөгөөг бэлтгэж дуусана» гэж Ерөнхий сайд тодруулж хэлэв. Энэ төслийн санхүүжүүлэлт 40 тэрбум рублиас давах тухай Дмитрий Медведев мэдээлжээ.