Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун германы фашистуудын удирдагч Адольф Гитлерийн «Майн Кампф» номын хуулбаруудыг БНАСАУ-ын дээгүүр албан тушаалтай түшмэдэд уламжлав.

Тэрээр Гитлерийн тулгуур бүтээлийг судлаж, удирдагчийн арга барилаа боловсронгуй болгохыг түшмэддээ даалгасан тухай өмнөд солонгосын ХМХ Хятад дахь умард солонгосын эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Ким Чен Ун 1-р сард төрсөн өдрөө тэмдэглэх үеэрээ германы дарангуйлагчийн тунхагийн орчуулсан хуулбарыг аппаратынхаа шилдэг түшмэдэд тараажээ.

Умард Солонгосын эх сурвалжийн мэдээлснээр Ким Чен Ун Гитлерийн бүтээлийг нарийн нухацтай судлаж, практик хэрэг дээр хэрэглэх боломжийг эргэцүүлэн бодохыг тушаагаад Адольф Гитлер дэлхийн 1-р дайнд ялагдснаас хойш Герман улсын сүр хүчийг ахар богино хугацаанд сэргээснийг тэмдэглэв.

Түүнчлэн спорт Германы эв нэгдлийг бэхжүүлэх, нацистуудын үзэл суртлыг дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Ким Чен Ун мэдэгдлээ. Умард Солонгосын удирдагч хамтран зүтгэгчиддээ хандан БНАСАУ-д спортын хөгжлийг урамшуулахыг уриалжээ.

Ким Чен Ун Швейцарт олон улсын сургуульд Адольф Гитлерийн түүхийг гүнзгий судласан байх гэсэн цуу яриа тархсныг умард солонгосын эх сурвалж тэмдэглэжээ.

Гитлер «Майн кампф» («Миний тэмцэл») номоо 1924 онд баварын гянданд хоригдсон үеэр бичжээ. Хожим тэр нийт германы удирдагч болсон юм. Тунхаг нь авцалдаагүй үзэл санаа, дуртгал бүхий еврейн эсрэг ном юм.