Америкийн тусгай албадын үйл ажиллагааны тухай мэдээллийг ил тод болгосон Эдвард Сноуден улс төрийн шалтгаанаар хоргодох эрх өөртөд нь олгох албан бус мэдүүлэг Исландын эрх баригчдад явуулав. Өчигдөр Исландид хоргодох эрх эдлэх хүсэлтэй байна гэж мэдэгдсэн мэдээлэл Сноудены төлөөлөгчээс авсан гэж исландын «Фреттабладет» сонинд бичжээ.

Сноуден мэдүүлэг явуулсныг мэднэ гэж исландын эрх баригчдын төлөөлөгчид өөрийн зүгээс мэдээлсэн байна. Гэвч тэд Рейкьявикээс хоргодох эрх ТТГ-ын хуучин ажилтанд олгох эсэхийг тайлбарлсангүй.

Эдүугээ Сноуден Хонконгод байгаа. Исландид улс төрийн шалтгаанаар хорогдох боломжийг авч үзэж байна гэж үүний өмнө тэрээр мэдэгдсэн билээ. ТТГ-ын ажилтан асан Сноуден АНУ-ын тусгай албадаас интернет ба алсын холбоо харилцааны компаниудын сүлжээнээс мэдээлэл авч байгаа арга барилын тухай шуугиан дэгдээсэн мэдээ баримтуудыг ХМХ уламжласан билээ.