Эрх чөлөө, яриа хэлэлцээний замаар Турк улсын байдлыг тогтворжуулахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уриалж байна гэж тус байгууллагын төлөөлөгч Мартин Несиркийн тараасан мэдээлэлд өгүүлжээ.

Бан Ги Мүн Туркт хандан дээд зэргийн тэсвэр тэвчээртэй байж, цаашид сөргөлдөхөөс сэрэмжилж, улс орныхоо байдлыг хэвийн болгохын тулд улс төрийн арга барил хэрэглэхийг уриалав. Эдүгээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хятад улсад айлчилж байна. Несиркийн хэлснээр Туркт мөргөлдөөн үргэлжилж байгаа нь Ерөнхий нарийн бичгийн даргын сэтгэлийг түгшүүлж байна.

Стамбулд Гези цэцэрлэгт хүрээлэнг хамгаалах цуглаанаар эхлэсэн засгийн газрын эсрэг жагсаалууд бараг гурван долоо хоногийн турш Турк улс даяар үргэлжилж байна. Тэмцэл хөдөлгөөн эмх замбараагүй байдал үүсгэж байна.

Амралтын өдрүүдэд Стамбулын Таксим талбай орчимд ба Анкарад жагсагчид цагдаа нартай ахин мөргөлдөв.Туркт хэдэн мянган хүн эмх замбараагүй байдалд нэрвэгдэж, 5 мянгаас цөөнгүй хүн амь үрэгджээ.