НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ОХУ, АНУ хоёроос санаачилсан сирийн асуудлаархи олон улсын бага хурлыг ахар богино хугацаанд зарлан хуралдуулахад бэлэн байна гэж Хойд Ирландид хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа дүнгээр найман улсын удирдагчдын сирийн асуудлаархи албан мэдээтэй холбогдуулан НҮБ-ын хэвлэлийн албанаас нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ.

Бан Ги Мүн 2012 оны 6-р сарын 30-ны Женевийн албан мэдээг үндэслэх бүх нийтийн хэлэлцээр байгуулахад нь сирийн талуудад туслахын тулд женевийн бага хурлыг аль болох түргэн зарлан хуралдуулахад бэлэн байна» гэж баримт бичигт тэмдэглэжээ.

G8 удирдагчид сирийн мөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулахын төлөө байгаагаа илэрхийлээд сирийн асуудлаар олон улсын бага хурлыг аль болох түргэн зарлан хуралдуулах нь зайлшгүй чухлыг мэдэгдсэн тухай урьд мэдээлсэн билээ.

Эдгээр найман улс сирийн мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талуудад хандан олон улсын «Аль-Каида» террорын сүлжээ болон түүнтэй хамссан бүлгүүдтэй тэмцэхийг уриалав. Түүнээс гадна G8 дээд хэмжээний уулзалтад оролцогчид сирийн бүх оршин суугчийн эрх ашгийг төлөөлөх сирийн ирээдүйн засгийн газрыг дэмжихээр тохиролцсон гэж Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгджээ.