БНАСАУ цөмийн ба пуужингийн хөтөлбөрөөсөө бүрмөсөн татгалзаж, өдөөн хатгах ажиллагаагаа зогсоох ёстой гэж G8 дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн албан мэдээнд өгүүлжээ. Пхеньян олон улсын үүргээ бүрэн биелүүлэх ёстой гэж өчигдөр Хойд Ирландид болж дууссан дээд хэмжээний уулзалтад оролцогчид мэдэгдэв.

Түүнээс гадна «БНАСАУ хэлэлцээнд оновчтой оролцож, өдөөн хатгах ажиллагаа явуулахаас түдгэлзэх ёстой» гэж баримт бичигт өгүүлжээ. Дэлхийн хамтын нийгэмлэгээс БНАСАУ-ын эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд туслах ёстой.

G8 улсуудын удирдагчид БНАСАУ-д хандан хүний эрхийг зөрчиж, түүний дотор хүмүүсийг хулгайлж, эх оронд нь буцаасан умард солонгосын дүрвэгчдэд хэрхэн хандаж байгаа зэрэг дэлхийн хамтын нийгэмлэгийг түгшүүлсэн асуудлуудад хариулахыг уриалсан байна.