Сирийн асуудлыг энхийн журмаар зохицуулах асуудлаар Женевт төлөвлөж байгаа олон улсын бага хурал нь сирийн засгийн газрыг үг дуугуй бууж өгөхөд хүргэх ёсгйү гэж кувейтын “Куна” агентлагт ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.

“Бид баг хурал засгийн газрын төлөөлөгчдийг олон нитийн өмнө сирийн сөрөг хүчнийхэнд засгийн эрхийг шилжүүлэх, үг дууугүй бууж өгөх арга хэмжээ болгохын эсрэг байна” гэж тэр хэллээ.

Түүний ярьснаар, энхийг тогтооход алхам болох шилжилтийн засгийн газар болон сирийн сөрөг хүчнийхний төлөөлөгчдөөс бүрдсэн байх ёстой.

Лавров тэмдэглэхдээ, бага хуралд бэлтгэх ажилд Сирийн байдалд дан ганц сирийн засгийн эрх баригчдад хариуцлага хүлээлгэх баримт бичгийг батлах ямарч нөлөөгүй.

Диплдомат цааш хэлэхдээ, сөрөг хүчнийхнийг зэвсэглэх болон Сирид нислэггүй бүс нээх тухай уриалгууд нь террорист байгуллагуудад ашигтай болж мэдэх юм. Ингэхдээ Орос улсын байр суурийн агуулга нь НҮБ-ын дүрэмд заасны дагуу олон улсын эрхийн зарчмуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ “сиричүүдэд дайн байлдаанаас яриа хэлцэлд шилжихэд нь туслахад” оршиж байа гэв.

ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэлэхдээ, сирийн асуудлаар явуулах олон улсын бага хуралд сирийн сөрөг хүчнийхэн оролцох төлөвтэй байна гэв. Тэрээр сөрөг хүчнийхэн “бүхсирийн нийтлэг эрх ашигт нийцэх шийдвэрийг эрэлхийлэх зорилготой, яриа хэлэлцээрт урьдчилсан нөхцлүүдийг гаргах нь яавч ухаалаг хэрэг биш” гэж хэлжээ.