НАСА агентлаг 2020 он гэхэд Ангараг гариг руу хийх анхны нислэгт оролцох найман америк хүнийг шилэн авсан тухай удирдах газрын мэдэгдэлд өгүүлжээ. Дөрвөн эмэгтэй, дөрвөн эрэгтэйг сонгож авсан байна. Тэд 1,5 жилийн дотор нарийн хунд тест, сэтгэл зүй, биеийн сорилт болон эмнэлгийн комиссын шинжилгээ судалгааг давсан байна. Нэг орон тооны телее 780 гаруй хүн өрсөлдсэн юм. Эдүгээ тэд энэ оны 8-р сард Хьюстонд сургуулилах төвд нарийн бэлтгэл хийж эхлэнэ. Тусгай семинар, сургууль дэлхийн янз бүрийн өнцөг буланд хийх тухай НАСА агентлаг мэдээлжээ. Бэлтгэл амжилттай болвол шилэн авсан найман хүн «дэлхий орчмын тойрог замд жижиг гариг, Ангараг гариг руу ирээдүйд нислэг хийхээр» НАСА агентлагийн туршлагатай 48 сансрын нисэгчэд нэгдэх юм.

Ирээдуйн нислэт сонгож авсан хүмүүс 34-өөс 39 хүртэл настай. Анагаах ухааны доктор, дөрвөн түршигч нисэгч, цэргийн албан хаагч, эрдэмтэд тэдний дотор байна. Орон нутгийн ХМХ уламжласнаар ирээдүйн сансрын нисэгчдийн цалин сургалтын үеэр жилд 60-140 мянган доллар байх болно.