Палестины ХАМАС лалын хөдөлгөөн ливаны «Хезболла» бүлэгт хандан Сирид сөрөг хүчний эсрэг байлдан дайтаж байгаа зэвсэгт гишуудээ гаргаж, зэвсгээ дан Израилийн эсрэг онилон чиглүүлэхийг уриалав. ХМХ уламжласнаар ХАМАС «Хезболла» бүлгийн удирдагчидтай зөвлөлдөөд ийнхүү мэдэгджээ. «Хезболла» бүлгийн зэвсэгт гишүүд Асадын хүчин стратегийн чухал ач холбогдолтой Эль-Кусейр хотыг чөлөөлөхэд чухал уурэг гүйцэтгэсэн гэж үздэг. Иргэний дайн эхлэснээс хойш ХАМАС Иран, Сири хоёр улстай тогтоосон олон жилийн эвслээс татгалзаж, Египет, Катар, Түрк улсуудыг баримжаалж эхлэв.