Ойрын үед Каир Дамаскад суугаа дипломат төлөөлөгчдийн газраа сирийн сөрөг хүчинд дамжуулан өгөх тухай египетийн «Аль-Яум ас-Сабиа» интернет-портал Египет дэх сирийн хувьсгалын зохицуулах хорооны дэд тэргүүн Муамин Куафатиягийн мэдээллээс иш татан уламжлан мэдээлжээ. Түүний хэлснээр «эдүгээ Египетэд сирийн сөрөг хүчний төлөөлөгчид эл асуудлаар египетийн удирдлагатай нууц хэлэлцээ хийж байна. Сирийн сөрөг эвслийг Египет сирийн ард түмний төлөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрэх тухай өгүүлж байна» гэж Куафатия нэмж хэллээ.

Египетийн ГХЯ-ны мэдээлснээр Дамаскад суугаа Египетийн хэргийг тур хамаарагч Али Абдель Азиз болон ЭСЯ-ны ажилтнууд Сирийн нутаг дэвсгэрээс гарч явсан байна. Сирийн дэглэмтэй бүх харилцааг таслан зогсоож, египетийн дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнийг Дамаскаас дуудан буцааж, Каирт Сири улсын ЭСЯ-ыг хаах тухай бямба гаригт Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси зарлан мэдээлжээ.