Монголын нефть боловсруулах HBOil JSC компани Өмнөд Солонгосын нефть боловсруулах Sungry үйлдвэрийн хувьцааны 20%-г худалдан авчээ. Тус компани нь Орос, Хятад улсаас Монголыг эрчим хүчний хараат байдалд байлгахыг багасгах зорилготой гэж Bloomberg агентлаг мэдээлэв. Хэлэлцээр ёсоор HBOil нь Sungry үйлдвэрт нефть нийлүүлнэ. Sungry нь жилд 2 сая т нефть боловсруулах хүчин чадалтай бөгөөд ОХУ-ын төмөр замыг ашиглах эрхтэй компани юм. Үүний дараа боловсруулсан нефтийн бүтээгдэхүүн Монголд буцаж ирнэ. HBOil-ийн төлөөлөгчийн хэлснээр, Монгол улс олон жил БНАСАУ-тай дипломат харилцаатай байгаа юм. Тодорхой хэмжээний эрсдэл байгаа ч шинэ төсөл амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна гэж тэр нэмж хэлэв. Монголоос олборлосон нефть тус улсад нефть боловсруулах үйлдвэр байхгүйн улмаас тэр чигээрээ гадагш экспортлогддог юм.