Энэ жил Хойд Солонгос Хятад улсаас 100 мян ухаалаг гар утас импортолно гэж “Эрх чөлөөт Ази” радиостанц мэдээллээ. Тус радиостанц нь Weibo-д хэвлэгдсэн БНХАУ-ын дээд албаны ажилтны мэдээлэл дээр үндэслэсэн байна. Хятад түшмэлийн хэлснээр, Хятад Өмнөд Солонгос руу 500 мянга ш. гар утас илгээх бөгөөд тэдгээрийн 100 мянга нь ухаалаг гар утас байх юм байна. Хятадад ухаалаг гар утаснууд 1 мян юанийн /163 доллар орчим/ үнэтэй байдаг. Өмнөд Солонгост тэдгээрийг 2,8 мян юаниар зарна. Худалдааны ашиг Өмнөд Солонгосын дэглэмийн төсөвт орно гэж эх сурвалж дурдав. Солонгосын хөдөлмөрийн намын дээдчүүл ихэнхдээ ухаалаг гар утас барьдаг. Тэд видео дуудлага хийдэг, зарим нэг ХМХ-үүдийг утааснаасаа захиалдаг юм. Жишээлбэл, тус улсын төв хэвлэл “Нодон синмун”-ыг. БНАСАУ-ад гар утас хэрэглэгчдийн тоо 2 сая хол давсан байна.