ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров энэ намар Япон улсад айлчилж болзошгүй гэж японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Синзо Абэ нарын G8 дээд хэмжээний уулзалтын хүрээнд хийсэн уулзалтын дүнгээр энэ тухай мэдээллээ. Өнөөдөр тэрээр хэвлэлийн бага хурал дээр Сергей Лавровын Япон улсад хийх айлчлалыг хоёр талын харилцаанд гарах ахиц дэвшил хэмээн нэрлэв. Түүнчлэн талууд найрамдах гэрээг боловсруулахын тулд хоёр орны ГХ-ийн дэд сайд нарын хэмжээнд зөвлөлдөөн хийхээр тохиролцсон тухай тэрээр мэдээлжээ. Зөвлөлдөөний цаг хуваарийг дипломат сувгаар уялдуулж зохицуулна гэж Суга хэллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Синзо Абэ нар Лох-Эрнед G8 дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзав. Энэ нь эдгээр хоёр улсын удирдагчдын Абэгийн энэ оны 4-р сард Москвад хийсэн айлчлалаас хойш 2 дахь уулзалт яриа боллоо. Сергей Лавров энэ оны 9-р сард Петербургад «хорины» дээд хэмжээний уулзалтын дараа Японд улсад айлчлах бололтой.