ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама нар Хойд Ирландид G8 дээд хэмжээний уулзалтын хүрээнд хэлэлцээ хийхдээ Иранд ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ираны цөмийн асуудал шийдвэрлэгдэхэд дөхөнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

«Иранд сонгуулиас хойш ираны цөмийн асуудлыг шийдвэрлэх шинэ боломж бий болно гэдэгт найдаж байна» гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматой хийсэн хэлэлцээнийхээ дүнгээр мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн байр суурь Путинхтай адил төстэй байна.

Гэвч Тегеран ираны цөмийн барилга байгууламжуудад ажлаа зогсоохгүй гэж Иран улсын Ерөнхийлэгчээр сонгогдсон Хасан Роухани сонгуулиас хойш анх удаа хийлгэсэн бага хурал дээр мэдэгджээ. Үүний хамт тэрээр ираны цөмийн хөтөлбөр дэлхийн гүрэн улсуудыг тугшуулсэн явдлыг зөөлрүүлэх олон улсын хэлэлцээр нэн даруй байгуулах боломж байна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.