Японы Ерөнхий сайд Синзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээ хийхдээ улс төр, соёлын салбар болон аюулгүй байдал, найрамдах гэрээний асуудлаар санал үр бүтээлтэй солилцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Эдгээр хоёр орны удирдагчид хоёр талын харилцааны асуудлуудыг хэлэлцэхээр өчигдөр орой Лох-Эрнед G8 дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзлаа. Энэ удаагийн хэлэлцээ орос-японы харилцааны хөгжилд нэмэлт шижим тулхэц үзүүлэх боломж олгож байна гэж Японы Ерөнхий сайд тэмдэглэв. Хоёр орны хооронд «оновчтой яриа хэлцээ төлөвшиж байна» гэж Оросын удирдагч сэтгэл ханамжтай тэмдэглэжээ. Японтой харилцах харилцаа Орос улсын хувьд чухал гэж Владимир Путин онцлов.