НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Сирийн агаарын орон зайг хориотой бүс болгох болон тус улсад мөргелдөөнийг гааруулах уршигтай ямар ч ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн тухай НҮБ-ын төлөөлөгч Эдуардо Дель сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрээр Сирийн агаарын орон зайг хориотой бүс болгох саналыг тайлбарлаж, НҮБ-ын АЗ-өөс л энэ тухай шийдвэр гаргах ёстойг онцлов. НҮБ-ын төлөөлөгчийн хэлснээр Пан Ги Мун АЗ-ийн гишүүдтэй эл асуудлаар зөвлөлдөж, АЗ-өөс гаргах «ямар ч тогтоолд захирагдана». Сирийн агаарын орон зайг хориотой бүс болгох тухай шийдвэр одоогоор гаргаагүй гэж өнгөрсөн долоо хоногт АНУ-ын зарим албаны хүмүүс мэдэгдсэн билээ. Ингэх боломжийг авч үзэж болзошгүй гэж ХМХ дипломат эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав.

Орос улс Сирийн орон зайг хориотой бүс болгохоос сэрэмжлэнэ гэж өчигдөр ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ.