Олон арван мянган хүн урд шөнө Түркийн томоохон хотуудын гудамжуудад гарч, засгийн газрын эсрэг сурт жагсаалд оролцов. Маш олон хүн оролцсон ч эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлдөх ба эмх замбараагүй байдал үүсгэх тохиолдол гараагүй. Анкарад хэдэн арван мянган хүн сурт жагсаалд оролцож байна. Хотод цагдагийн хүчин, тусгай техник бараг байхгүй. Харин 6-р сарын 16-ны ням гаригт Анкара хотын төвд замын уулзар бүрт цагдаагийн тусгай зориулалтат хүчин, үс шурших машин, хуягт жип машинууд байсан билээ. Стамбулд Таксим талбайн ойролцоо хэдэн мянган хүн тайван цуглаан жагсаал хийсээр байна. Энэ талбай олон нийтийн арга хэмжээнд хаалттай хэвээр байна. Хотын зарим хороололд хоёр талын мөргөлдөөн хаяа нэг гарчээ.