ОХУ АНУ хоёр Женевэд Сирийн асуудлаар хэлэлцээ хийх үйл явцад шижим түлхэц үзүүлэхээр тохиролцсон гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматой хийсэн хэлэлцээнийхээ дунгээр мэдэгдэв.

«Бидний байр суурь зарим асуудлаар одоогоор нийцэхгүй байна. Гэвч хүч хэрэглэх ажиллагааг зогсоох, Женевэд хийх хэлэлцээг оролцуулан асуудлыг эв зүйгээр зохицуулах хүсэл эрмэлзэл биднийг нэгтгэж байна» гэж Владимир Путин мэдэгдэв. "Бид энх тайван хэлэлцээний үйл явцад шижим түлхэц үзүүлж, талуудыг Женевэд хэлэлцээ хийхэд зоригжуулахаар тохиролцсон" гэж Оросын удирдагч Хойд Ирландид G8 дээд хэмжээний уулзалтын хүрээнд хийсэн хэлэлцээний дүнгээр мэдээлжээ.