ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама нар орос-америкийн дээд хэмжээний уулзалт 9-р сарын 3-4-ний өдрүүдэд Москвад хийхээр тохиролцов. Путин Обама хоёрын Лох-Эрнед G8 дээд хэмжээний уулзалтын хүрээнд хийсэн уулзалтын дүнгээр гарын үсэг зурсан хамтрасан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Дээд хэмжээний уулзалтаар хоёр орны хоорондын оновчтой харилцааг бэхжүүлэхээр төлөвлөж байна. Талууд Москвад хийх уулзалтаар хоёр талын ба олон улсын бүх асуудлыг авч үзэж хэлэлцэх бодолтой байна. Түүнчлэн ОХУ АНУ хоёр дээд хэмжээнд уулзалт хэлэлцээ үргэлж хийхийг хичээж байна гэж баримт бичигт тэмдэглэжээ. Түүнээс гадна хоёр улсын удирдагчид худалдаа-эдийн засгийн хэлхээ холбоог бэхжүүлэхийн тулд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден нарын яриа хэлцээг өргөжүүлэхээр тохиролцсон байна.