ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Лондонгийн ажлын айлчлалаа дуусгаад Бэлфастад ирж, тэднээсээ “Их наймын” ДХУ-д оролцохоор Лох-Эрнийг зорьлоо. ОХУ-ын ерөнхийлөгч нь бусад улсын тэргүүн нарын хамт хуралдааныг даргалж байгаа Их британь улсын тэргүүн зорилтуудын хувиар сонгосон асуудлуудыг хэлэлцэхийн хамт, хурлыг даргалах буухиаг хүлээн авч, улс орнуудын тэргүүн нарыг 2014 оны “Их наймын” уулзалт болох Сочи хотод урих юм.

Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын ярьснаар, британчуудын тэргүүн зорилтуудаар тодорхойлон хэлэлцүүлэх асуудлуудын жагсаалтанд дэлхийн худалдааг даяаршлын эдийн засаг, худалдаа болон татварын хамтын ажиллагааны салбарын хөдөлгөх хүчний хувиар, төрийн болон хувийн секторын үйл ажиллагааны ил тодыг байдлыг хангах зэрэг асуудлууд оржээ. Өнөөдөр үдээс хойш болох чуулганы анхны хуралдаанаар Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлыг хэлэлцэнэ. Улс орны тэргүүн нарын уулзалтын хоердугаар шат нь нилээд хожим уламжлал ёсоор “өглөөний цайны” хэлбэрээр явагдах бөгөөд Сири, Ливи, Ойрхи-дорнодын орнуудын болон Хойд Африк, Умард солонгосыг тойрсон болон Иран, Афганистаны болоод гадаад бодлого болон аюулгүй байдлын асуудлуудад зориулагдах юм.

ДХУ-ын үеэр Путин нилээд хэдэн улс орнуудын тэргүүн нартай хоер талын яриа хэлэлцээрүүдийг явуулна. Хурлын даргалж байгаа орон - Их британий ерөнхий сайд Дэвид Кэмеронтой хийсэн уулзалт ярилцлагаа үргэлжлүүлэх юм. Өнөөдөр Путин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Японы ерөнхий сайд Синдзо Абэ нартай уулзалт хийхээр төлөвлөөд байна.

ДХУ-ын хоёрдахь өдрийн хуралдаанаар улс орнуудын удирдагч нар “Их наймын” терроризмын эсрэг тулгамдсан асуудлуудын харилцан ажиллагааны асуудлаар ярилцах юм. ДХУ-ын дүнгээр хамтарсан мэдэгдэл гарна. Уг баримт бичигт “Их наймын “гишүүн орнуудын байр суурь нь үндсэн чиглэлүүдээр тусгагдсан байх юм.