Энэтхэг улс нь Хятад улсыг 2028 оноос хойш хүн амын тоогоороо дэлхийд тэргүүн байр эзлэнэ. Энэ тухай таамгийг НҮБ-ын шинжээчид гаргажээ. Тэр үед эдгээр хоёр улсын хүн ам тус бүрдээ 1,45 тэрбум болох бөгөөд зууны дунд үе хүртэл үргэлжлэн өсөх аж. Хятад улсын хүн ам аажимдаа буурах юм. НҮБ-ын дүгнэлтээр, Дэлхийн нитй хүн амын тоо одоо 7,2 тэрбум долларт хүрээд байна.

2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо 9,6 тэрбумд хүрнэ. Ингээд дэлхийн хүн амын тоо өсөлт илүү эрчимтэй явагдана. Өсөлтийн хандлагууд нь ихэнхдээ хөгжиж байгаа орнуудад, тухайлбал, Африкийн орнуудад явагдана гэж шинжээчид үзэж байна. Ингэхдээ хөгжилтэй орнуудын хүн ам бараг өөрчлөгдөхгүй. НҮБ нь үүнтэй холбогдуулан нилээд хэдэн орнуудын төрөлтийн эрс өсөлтийн түвшингийн тухай таамгаа өөрчилжээ. Хөгжиж байгаа томоохон орнууд, тухайлбал, Хятад, Энэтхэг, Бразильд эмэгтэй хүнд ноогдох хүүхдүүдийн дундаж тоо эрс унах хандлага ажиглагдаж байна. Гэхдээ Нигерия, Нигер, Этиоп болон Уганда улсуудад төрөлт нь урдьн адил өндөр хэвээр байна.

НҮБ өнгөрсөн, одоогийн болон ирээдүйн хүн амын өсөлтийн хандлагуудын тухай судалгааг хоёр жил бүрт гаргадаг. Шинжээчдийн үнэлгээнүүд нь дэлхийн 233 орон болон бүс нутгуудын баримтууд дээр тулгуурласан юм.