АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг албадан гаргах нь дэлхийн нийтийн урмыг хугалж, Гонконг болон Хятадын нэр хүнд унах болно гэж даваа гаригт хятадын “Глобал таймс” сонин бичжээ. “Сноуденыг АНУ руу албадан гаргах нь түүний итгэл найдварыг хугалаад зогсохгүй, дэлхий нийтийн хүлээлтийг хөсөрдүүлнэ” гэж хэвэлийн редакцийн нийтлэлд өгүүлжээ.

“Сноуден нь гэмт хэрэгтэн биш, тэр хэнд ч уршиг тариагүй. Түүний “гэмт хэрэг “гээд нэрлээд байгаа нь АНУ-ын засгийн газар иргэний эрхийг зөрчилдүүлсэнтэй холбоотой түгшүүрийг дэлдсэн явдал “гэж сонин үзэж байна. Хэвлэлийн үзэж байгаагаар, албадан гаргаснаар, Гонконгийн нэр хүнд үүрд сүрхий унах”юм.

Өмнө нь “Саут Чайна морнинг пост” сонин уламжлахдаа, америкийн тусгай албануудын Гонконгод байрладаг дэлхийн томоохон IT компаниудын нууц мэдээллүүдийг хэвлэлийнхэнд дамжуулсан АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден нь АНУ-ын түүнийг албадан гаргах тухай лавлагааг орон нутгийн шүүхээр шийдвэрлүүлэх төлөвтэй байна.

“Хятадын Засгийн газар АНУ-ад Сноудэныг утсгах зорилгод нь заавал туслах албагүй. Бээжин Вашингтоны зүгээс даралт шахалтанд автагдахгүй” гэж “Глобал таймс” сонин бичжээ. Саяхан Гонконгд Сноуденыг дэмжих олон нийтийн жагсаал болсон. Албан ёсны Бээжин Сноуденыг тойрсон байдалд одоогоор тайлбар хийгээгүй байна.