Тюмень мужийн /Баруун Сибирь/ ан зүйчид ой гаран настай бамбарууштай эм баавгайг буудан хороожээ. Баавгайнууд Уват районы Усть-Тегуссын нефтийн орд газрын манааны тосгоны ажилтны аминд аюул учруулсан юм. Бамбарууштайгаа цуг хоол идэх гэж тосгон руу ирдэг байсан баавгай ээлжид гарч байсан хүн руу дайрсны улмаас буудахаас аргагүйд хүрч. Ээлжид гарч байсан хүн амь аврагдаж. Энэ хэргийн тухай “Интерфакс” агентлагт нутгийн ан зүйн хэлтэсийн ажилтан Леонид Агафонов хэлсэн байна. Болсон хэргийн бурууг хүмүүст өгөхөөс аргагүй гэж тэр нэмж хэллээ. Тайгад зэрлэг амьтныг тэжээж болохгүй гэсэн хууль байдаг. Бас хоолны үлдэгдлийг устгаж байх ёстой. Эс бөгөөс үнэр нь амьтадийн анхаарлыг татах болно.

Энэ зуны эхээр Уват районд бамбарууштай эм баавгайнууд Тюмень-Ханты-Мансийскийн холбооны зам дээр гарч гуйлга гуйж эхэлсэн юм. Ан зүйчид, автынхаа жолооч нарыг зэрлэг амьтдыг бүү тэжээгээрэй гэж захиж байна. Мөн замын хөдөлгөөнд асар болгоомжтой оролцоорой гэж сануулжээ.