Чехийн ерөнхий сайд Петр Нечас даваа гаригт Чехийн ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байна. Тэр эрх баригч Иргэний ардчилсан намын тэргүүний албан тушаалаа бас өгөхөөр шийджээ. Ийм шийдвэрийг шөнө хуралдсан намын удирдах зөвлөлийн хурлын дараа ерөнхий сайд гаргасан гэж чехийн хэвлэл мээдэллийн хэрэгсэлүүд уламжилжээ. Өнөгрсөн долоо хоногт гарсан авилгын дуулиант хэрэгт түүний сайд нарын танхимын гишүүд орооцолдсон учраас Нечасу энэхүү алхмыг хийхэд хүрчээ. Чехийн прокурорын газар долоон хүнийг тухайлбал, ерөнхий сайдын нарийн бичгийн дарга Яна Нагиова болон цэргийн тагнуулын хоер ажилтан нарыг саатуулаад байгаа юм.