6 сарын 19-нд Бээжинд Хятад ба БНАСАУ-ууд гадаад хэргийн сайд нарын түвшинд стратегийн яриа хийнэ гэж даваа гаригт БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хау Чуньин шуурхай хэвлэлийн бага хурал дээр хэлэв. Хойд Солонгосын төлөөлөгчдийг БНАСАУ-ын ГХЯ-ны сайдын нэгдүгээр орлогч Ким Ге Гван ахлана. Хятадын талыг БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогч Жан Есүй төлөөлнө. Хятад болон Хойд Солонгос улсууд нь тогтмол харилцаатай байдаг гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч тэмдэглэлээ. Тэрээр цааш нь Солонгосын хойгт болж буй өнөөгийн хэрэгт явдлыг Бээжин их анхаарч байгаа бөгөөд сонирхогч талууд яриа, зөвлөгөөнөө хурдан сэргээхийн төлөө идэвхтэй чармайж байна гэв. Түүний хэлснээр, стратегийн ярианы үеэр талууд хоёр талын харилцааны төлөв, Солонгосын хойг дахь байдал, харилцан сонирхол татаж буй бусад асуудлууддыг авч үзнэ.