Өнгөрсөн ням гаригт Түркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган стамбулын Зейтинбурну дүүрэгт дэмжигдчийн олон нийтийн цуглаан зохион явууллаа. Энэ арга хэмжээнд түркийн ерөнхий сайдын талын 100 мянга гаруй дэмжигчид оролцов. Уулзалт дээр Эрдоган мэдэгдэхдээ, тус улсад гарч байгаа бүх эмх замбараагүй байдлууд нь тус улсын дотоод болон гадны орнууд болоод сөрөг хүчний Ардын бүгд-найрамдах намын хүмүүсийн санхүүгийн лоббигийн улмаас болсон. Гези цэцэрлэгт хүрээлэнгээс жагсагчдыг шахан зайлуулах нь түүний үүрэг байсан гэж тэр нэмж хэлжээ. Эрдоган төрийн өмчид хохирол учруулсан болон эмх замбараагүй байдлыг турхисан болоод нийгмийн сүлжээнд худал мэдээллүүдийг гаргасан буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхээ амлав.

Эрдоганы талынхны цуглаан нь тайван бус байдалд байгаа нийслэл Стамбулд боллоо. “Рейтер” агентлаг уламжлахдаа, даваа гаригийн шөнө полиц болон жагсагчдын хооронд сөргөлдөөн болсон тухай уламжилжээ. Өчигдөр үдэш аюулгүй байдлын хүчнийхэн Таксим талбайгаас түрэмгий босогчдыг шахан гаргажээ. Нөгөөтэйгүүр, ням гаригийн орой 40 орчим үл таних хүн Түркийн томоохон гэгдэх Ардын бүгд найрамдах намын төв байр руу дайран оржээ. Тэд Эрдоганыг дэмжсэн уриа лозунгуудыг хашгирч, байшингийн цонхыг хагалаж байжээ. Анкарагийн Кызылай талбай болон Мешрутиет өргөн чөлөөнд цуглараад байсан хэдэн зуун хүн цугларсан жагсаалыг полицынхан хоёр удаа тараажээ. Тэд талбай руу үе үе дахин дайралт хийж байжээ. Тус улсын бусад томоохон хотуудад сөргөлдөөн гараагүй. Өмнө нь Измирт засгийн газрын эсрэг жагсаал зохион явуулсан бөгөөд олон хэв журмыг зөрчөөгүй байна.