ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Лондонд мэдэгдэхдээ, ОХУ нь Сирид зэвсэг нийлүүлэхдээ олон улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй” гэж мэдэгдэв. Өнгөрсөн ням гаригт тэр Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмеронтой яриа хэлэлцээр явуулсан. Путинтэй хамтран явуулсан хэвлэлийн бага хурал дээр британий ерөнхий сайд тэмдэглэхдээ, Их британь нь сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэх тухай шийдвэр гаргаагүй гэжээ. Сирийн байдлын гол хариуцлага нь ерөнхийлөгч Башар Асад дээр байгаа бөгөөд тэр “тус улсад болж байгаа үйл явдалд буруутай учраас, огцрох ёстой” гэж Кэмерон мэдэгдэв.

Хэвлэлийн бага хурал дээр Путин түүнд тавьсан “Орос улс нь сөргөлдөөний нэг талыг дэмжиж зэвсэг нийлүүлж байгаа нь энх тайвны тухай ярьж, хоёр нүүр гаргаж байгаа зүйл биш үү?” гэсэн асуултанд хариулахдаа, “иргэдийн цус хэний гарт байна гэдгийн тухайд гэвэл, хоёр тал хоеулаа гараа цустсан гэдгийг та үгүйсгэхгүй байх гэж бодож байна” гэж Путин хэлжээ.

Орос улс олон улсын ямарч нормыг зөрчөөгүй талаар ярихдаа, ОХУ-ын ерөнхийлөгч бүх түншүүдээ” ийм маягаар үйл ажиллагаагаа явуулахыг уриалсан”.

Уулзалт 6-р сарын 17-18-ны өдрүүдэд Хойд Ирландад зохиогдох “Их наймын” ДХУ-ын босгон дээр болсон. Сирийн асуудал нь дэлхийн улсуудын тэргүүн нарын хамгийн чухал сэдвэ байх юм. Путиныг энхийн шийдвэр гаргахад нөлөө үзүүлэхэд гол зорилго оршиж байна хэмээн Кэмерон мэдэгджээ. Энэ нь нэн шаардлагатай байгаа зүйл гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнд ямар замаар хүрэх вэ гэдэг дээр санал зөрөлдөж байна гэж тэр цохон тэмдэглэв.