Одоогийн байдлаар Өмнөд солонгос нь умард солонгосын тулгамдсан асуудлуудыг Хятад, АНУ-тай хэлэлцэх зорилгоор гурван талт уулзалтыг явуулах боломжийг судлаж байна. Энэ тухай өмнөдийн хэвлэлүүд даваа гаригт уламжилжээ.

Гурван өдрийн турш АСЕАН-ы орнуудын чуулганд оролцохоор гурван орны ГХЯ-ны тэргүүн нар Брунейд ирж магадгүй гэж нэрээ нууцлахыг хүссэн Сөүлын төлөөлөгчийн хэлснийг иш татжээ. Эх сурвалж нэмж хэлэхдээ “одоогийн нөхцөлд Өмнөд солонгос, Хятад, АНУ-ыг оролцуулан уулзалт явуулбал ашигтай юм”. Нөгөөтэйгүүр, уулзалт зохион явуулах нь асуудалтай болоод байна, учир нь урьд өмнө гурван орны дипломатууд ийм хэмжээнд уулзаж байгаагүй юм.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд солонгос болон БНАСАУ нь өмнө төлөвлөж байсан яамны түвшингийн уулзалтыг явуулж чадаагүй. Гэтэл умард солонгосын эрх баригчид ням гаригт АНУ-ад дээд хэмжээний яриа хэлэлцээр явуулах санал тавьсан. Түүнчлэн Өмнөд солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хегийн Хятад улсад хийх айлчлалын явцад умард солонгосын асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Даваа гаригт Өмнөд солонгосын эх сурвалжууд сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Пак Кын Хе АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярилцсан гэлээ. Эх сурвалжууд ярианы гол утга агуулгыг дэлгээгүй бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар, Солонгосын хойгийн сүүлийн үеийн байдал ярианы гол сэдэв байсан аж.