Харбины 24 дэх олон улсын худалдаа-эдийн засгийн яармагийн үеэр Орос улс Хятад улстай 620 сая $-ын нийлбэр дүн бүхий дөрвөн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ тухай ням гаригт яармагийг зохион байгуулах зөвлөлийн төлөөлөгч мэдэгдэв. Яармагийн үйл ажиллагаа 2 хоног үргэлжлэх үеэр хятадын болон олон улсын компаниуд нийтдээ 151,82 тэрбум юань /24,75 тэрбум $/-ий гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. Энэ нь өнгөрсөн жилээс 51%-аар илүү юм.

Харбины олон улсын худалдаа-эдийн засгийн яармаг 1990 оноос эхлэн зохиогдож байгаа. Энэ жилд яармагийн үйл ажиллагаанд 76 орны төлөөлөгч оролцлоо.