Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин ням гаригт Лондонд богино хугацааны айлчлал хийж Их Британи улсын ерөнхий сайд Дэвид Кэмеронтой уулзана. Тэд Сири дахь байдлыг авч үзэх төлөвтэй байна. G8-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын өмнө Кэмерон Сирийн асуудлаар дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн дунд консенсуст хүрэхийг эрмэлзэж байна. Дээд хэмжээний уулзалт дараагийн долоо хоногт Хойд Ирландад болно.

Өмнө нь Вашингтон сирийн үймээн дэгдээгчдэд цэргийн тусламж үзүүлэх бодолтойгоо мэдэгдсэн. Сирийн засгийн газрын цэргийн хүчин химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн баталгаа АНУ-ад байгаа гэсэн. Иймэрхүү арга хэмжээнүүд Сирийн дээгүүр нислэггүй бүс бий болгох арга хэмжээг арай багтаахгүй байх. Өмнө нь ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров иймэрхүү бүс үүсгэх нь олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрсөн хэрэг болно гэсэн. Үүнээс гадна сирийн цэргийнхэн босогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн асуудал эргэлзээтэй гэсэн.

Путинтэй уулзахаас өмнө Кэмерон босогчдод зэвсэг нийлүүлэх явдлыг дэмжиж байгаа эсэхээ хэлээгүй ч, ЕХ бараа нэвтрүүлэхийг хориглосон хориогоо зэвсэг нийлүүлт дээр болиулбал Асадад дарамт болно гэдэгт итгэж байна. Их Британийн ерөнхий сайд баасан гаригт G8-ын 4 лидертэй алсын зайны хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэр Сири дахь байдлыг АНУ-ын ерөнхийлөгч Обама, Франц, Итали, Герман улсын лидерүүдтэй ярилцсан юм. Кэмероны тамгын газрын мэдэгдлээс үзэхэд, G8-ын орнууд хэрхэн Сирид “улс төрийн шилжилт хийх, зөрчил тэмцлийг зогсоох” замыг хамтдаа боловсруулах тухай ярилцсан байна. Путины тамгын газраас гаргасан мэдэгдэлд “Сирийн хэргийг төвшитгөх тал дээр Орос улс Их Британи улсын байр суурь хоёр ижилэвтэр байна” гэсэн. Хамгийн гол нь аль болох түргэн хүчирхийлэлийг зогсоож, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Сири улсын тусгаар тогтнолыг хадгалах нь чухал юм.