Өнөөдөр, Хойд Солонгос улс, АНУ-д, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр болон бүс нусгийн аюулгүйн байдлын асуудлаар дээд хэмжээний уулзалт хийхийг санал болголоо. АНУ, Солонгосын хойг дахь тайван бус байдлыг намжааж, тус бүсэд энх тайван, тогтвортой байдлыг хүсч байгаа бол харилцан ярилцах, ойртох зарчмаас зайлсхийхгүй байх ёстой гэж ням гаригт Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг мэдээлэв. Ингэхдээ Хойд Солонгос улс АНУ-ад хэлэлцээр хийх “тохиромжтой газар, цагийг” сонгох эрхийг үлдээсэн байна.

Өмнөд Солонгосын ХМХ-үүдэд БНАСАУ болон Өмнөд Солонгос улсын яамдын түвшний уулзалт тасалдаад хэд хоносны дараа Пхеньян үүнийг санал болголоо гэж бичиж байна. Өнгөрөгч долоо хоногт Өмнөд болон Хойд Солонгосын хооронд яамдын түвшний уулзалтууд болох ёстой байсан. Гэвч уулзалт болохоос нэг хоногийн өмнө БНАСАУ өөрийн төлөөлөгчдийг Сөүл руу илгээх явдлыг шууд зогсоосон юм. Үүний шалтгаан Өмнөд Солонгос улс уулзалтанд оролцох өөрийн төлөөлөгчдийн түвшинг бууруулсан явдал байв.