Ням гаригийн шөнө хэдэн мянган хүн Стамбулын гудамжинд гарлаа. Эсэргүүцэгчид гудамжны хориглолтууд босгож, түүдэг асаасан байна. Цагдаагийнхан Таксим талбай, Гези цэцэрлэгт усан буу, нулимас асгаруулдаг хий хэрэглэн жагсагчдыг хөөсний дараа үймээн самуун дахин дэгдэв гэж ням гаригт “Рейтер” агентлаг мэдээлээ. Дээрх цагдаагийн үйл ажиллагаа эхэлэхээс өмнө Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган жагсагчдад сануулга өгсөн. Тэр, цагдаагийнхан дуулгаваргүй байх тохиолдолд тусгай арга хэрэглэнэ гэсэн.

Үүний зэрэгцээ туркийн нөлөө бүхий үйлдвэрчний эвлэлийн байгууллага болох Төрийн Албаны Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо даваа гаригаас эхлэн жагсагчдыг дэмжсэн ажил хаялт зарлана гэлээ. Жагсагчдын хуаранг Стамбулд цагдаагийнхан хөөн зайлуулсныг та бүхэнд сануулъя.

Турк улсад 18 хоногийн турш засгийн газрын эсрэг жагсаал тэмцлүүд үргэлжилсээр байна. Цуглаанууд Стамбулд Гези цэцэрлэгт хүрээлэнг хамгаалсан жагсаалаас эхэлсэн юм. Жагсаалын үер байнгын үймээн самуун гарч байна. Сүүлийн үеийн мэдээнээс үзэхэд мөргөлдөөний үеэр 5 хүн амиа алдаж, хохирогчдын тоо 5 мян-ад хүрсэн байна. Жагсагчдын тавьж буй үндсэн шаардлагууд нь Гези цэцэрлэгт хүрээлэнг хэвээр үлдээх, Ататүркийн Соёлын төвийг буулгахыг хориглох, жагсагчдын эсрэг цагдаагийнхан нулимас асгаруулдаг хий хэрэглэхийг болиулах, ардчилсан эрх чөлөө, тэр дундаа, үг хэлэх, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг нэмэгдүүлэх зэрэг юм.