БНАСАУ Хятад улсаас өөрийг нь цөмийн зэвсэгтэй улс гэж хүлээн зөвшөөрөхийг хүссэн хэмээн ням гаригт эх сурвалжаас иш татан “Йонхап” агентлаг мэдээллээ. Өмнөд Солонгосын эх сурвалжаас үзэхэд энэ мэдэгдлийг Ким Чен Ыны тусгай төлөөлөгч Чхве Рён Хэ таван сард БНХАУ-ын дарга Си Зиньпиньтэй уулзахдаа хийсэн байна. Хятад улс энэ саналыг эерэгээр хүлээж авсан гэж эх сурвалжаас иш татан агентлаг мэдээллээ.

Өмнө нь, БНАСАУ, Йонбен дэх цөмийн реакторын үйл ажиллагааг сэргээж магадгүй гэж мэдээлсэн. Энэ реакторын үйл ажиллагааг 2007 онд түр зогсоосон юм. 6 сарын 27 - 30-нд Бээжинд болох Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе болон Си Зиньпин нарын дээд хэмжээний уулзалтаар хойд Солонгосын цөмийн зэвсэгийн асуудал хэлэлцэх хамгийн гол асуудал байх төлөвтэй байна.