Одоогоор, Вашингтон, ТЕГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг хүлээлгэн өгөх албан ёсны хүсэлт гаргаагүй байна. АНУ-д шуугиан тарьсан электрон мөрдлөгийн хөтөлбөрийг ил болгосон хэргийнхээ дараа Сноуден Гонконгод нуугдаж байна. Хэрэв АНУ ийм хүсэлт гаргавал нутгийн удирдлага “тогтсон дүрэм журмын дагуу” үйлдэнэ гэж Гонконгийн засаг захиргааны тэргүүн Лян Жэньин мэдэгдлээ.

1998 оноос АНУ болон Гонконгийн хооронд өөрийн орны гэмт хэрэгтэнг нөгөө орноос хүлээж авах хоёр талын тохиролцоонд хүрсэн юм.

Мөн Лян Жэньин, Гонконгийн байгууллага, иргэдийн хувийн амьдралыг халдашгүй дархан байдал болон эрхийг зөрчсөн ямарваа үйлдлийг хараанаасаа салгахгүй гэж нэмж хэлэв.

Өмнө нь, энэ долоо хоногт, “илрүүлэгч” Эдвард Сноуден “Саут Чайна морнинг пост” сонинд өгсөн ярилцлагадаа америкийн кибер тагнуулын газар Гонконг болон эх газрын Хятадад хууль бус мэдээлэл цуглуулдаг хэмээсэн юм.