Египетын ерөнхийлөгч Мохамед Мурси Дамаскийн эрх баригчидтай харилцаагаа тасаллаа гэж мэдэгдэв. Тэр ливаны “Хезболла” хөдөлгөөнийг Сирийн хэрэгт хөндлөнгөөс бүү оролц хэмээн уриаллаа гэж дэлхийн ХМХ-үүд мэдээлэв. Египетын ерөнхийлөгч дэлхийн хамтын нийгэмлэгүүдийг ямар ч эргэлзээгүйгээр Сирийн дээгүүр нислэг үл үйлдэх бүс бий болгохыг уриалав. Өмнө нь “Хезболлаа”-гийн тэргүүн Шейх Насралл, Башад Асад тэргүүтэй сирийн засгийн газрыг дэмжсээр байх болно гэсэн юм.

Үүний зэрэгцээ, Москвад, ОХУ-ын ГХЯ-ы тэргүүн Сергей Лавров, хэвлэлийн бага хурал дээр, барууны орнууд Сирийн дээгүүр нислэг үл үйлдэх бүс байгуулах асуудал болон Иорданид НАТО-гийн “Patriot” агаар эсэргүүцэгч цогцолбор, нисэх онгоцнуудыг байрлуулах асуудлыг нухацтай авч үзэж байна гэж мэдэгдлээ.